ГЕО ИНСТРУМЕНТС ХХК нь геодези, байр зүй, геофизикийн судалгааны бүх төрлийн тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл , геологи хайгуулын болон уул уурхайн тоног төхөөрөмж, бусад техник тоног төхөөрөмж импортлох зорилгоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж буй, монгол Улсад бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Геодези, геофизикийн үйл ажиллагаа явуулдаг олон компаниудтай болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын геологи хайгуул, уул уурхайн олон компанитай тогтоосон нягт хамтын ажиллагаа, өдөр тутмын харилцаандаа түшиглэн бид 2008 оноос “Гео Инструментс” ХХК-ийг байгуулан ажиллуулсан юм.

“Гео Инструментс” ХХК нь өнгөрсөн хугцаанд геодези, зураг зүйн багаж хэрэгсэл, геологи, уул уурхайн тоног төхөөрөрмж, бусад аж үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлон оруулж, засвар үйлчилгээ, сургалтын ажлыг явуулах талаар идэвхитэй үйл ажиллгаа явуулж ирлээ.

Эдүгээ “Гео Инструментс” ХХК нь дэлхий дахинд нэр нь цуурайтсан “геодезийн тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч АНУ-ын Trimble компани, цаг уурын тоног төхөөрөмжийн Campbell Scientific компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.